Тамсагийн цэнхэр хязгаарт аялахаар …

Дорнод аймгийн Матад сумын нутаг, Тамсагийн газрын тос олборлолтын талаар мэдээлэл цуглуулах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор “Тамсагийн цэнхэр хязгаар”руу “Ногоон цөм”  тбб-ын хамт олон бид ээлжит аялалаа хийж байна.

taliin udesh

photo by Otgo

Тамсагт аялах гэж байгаа зорилго маань газрын тос олборлож эхэлснээс хойш арав гаруй жил өнгөрөөд байгаа ч орон нутгийн иргэд төдийлөн сайнаар дурсдаггүй эл компанийн ажиллагааг газар дээр нь очиж үзэх, олсон мэдээллээ бусадтай хуваалцах сонирхол төрсөн хэрэг. Тус компанийн хаалга жирийн иргэний өмнө хэр зэрэг нээгддэг, иргэний нийгмийн байгууллага, жирийн иргэдийн хүсэлтийг хэрхэн хүлээн авахыг тандахаар шийдлээ.

Гэвч энэ аялалын зорилго нь тийм амар хялбар бүтэх зүйл биш болохыг хэд хэдэн хүнтэй уулзаж ярилцахдаа ойлгов.

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгээд энэ салбарын талаарх мэдээлэл цуглуулах явцдаа УИХ-ын гишүүн З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Одбаяр нараас зарим нэг асуултыг тодруулсан юм.

З.Энхболд гишүүн бол “би энэ асуудалд одоо хамааралгүй, урьд нь Аюулгүй байдлын байнгын хорооны дарга байхдаа  газрын тосны олборлолтын явц, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, тайлан мэдээлэл авахаар ажлын хэсэг томилж  ажиллуулж байсан, ажлын хэсгийн тайланг Газрын тосны газарт хүлээлгэж өгсөн, иймд та бүхэн ГТГ-т хандах нь зүйтэй” гэж утсаар товчхон хариулт өгсөн.

Өмнөд хөрш Хятад улсын хөрөнгө оруулалттай, тус улсын Засгийн газрынх нь хатуу хяналт дор үйл ажиллагаа явуулдаг  ПетроЧайна Дачин Тамсаг компанид нэвтэрч тэдэнтэй хэл үгээ ололцож, орон нутгийн байгаль орчинд учруулж байгаа хохирол, нөхөн сэргээлтэд хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан энэ тэрийн тухай ярилцаж, мэдээлэл авч чадна гэдэгт эргэлзэж байгаагаа Д.Одбаяр гишүүн  нуугаагүйгээр барахгүй “та нар хүндхэн юмаар оролдож байна даа” шуудхан хэлсэн юм.

Үнэхээр,  амаргүй бололтой. Бид тус компанийн Улаанбаатар дахь оффист нь хандаж гурван удаа албан бичиг илгээж мэдээлэл авахыг хүссэн боловч өнөө хүртэл хариу өгөөгүй байна.

Д.Одбаяр гишүүний хувьд Матад сумыг  эрчим хүчний шугамтай болгох, байгаль орчны бохирдол, хөрсний элэгдэлийг багасгах чанартайхан зам тавих, нефть боловсруулах үйлдвэр даруйхан барих гэсэн ийм л гуравхан асуудалд санаа зовж явдаг гэдгээ ярьсан юм.

Нийгмийн хариуцлага гэгч ойлголтыг  уул уурхайн олборлох салбарт ажиллаж байгаа олон улсын хөрөнгө оруулалттай компаниуд хэрхэн ойлгодог, орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажилладагийг газар дээр нь очиж үзэхээр зорьж байгаа бидний аялал амжилттай болж, дэлхийд ховорт тооцогддог тэнүүн уудам Мэнэнгийн тал, Тамсагийн сав газар, Матад сум хүртэл үргэлжлэх урт аянаас дуулгах сонин ихтэй эргэн уулзана гэдэгт итгэж байна.

About otgoo.j

environmental activist, cooperates with Matad soum, Dornod aimag

Posted on Зургаадугаар сар 8, 2011, in байгаль хамгаалал, иргэний хяналт, оролцоо, нийгмийн хариуцлага. Bookmark the permalink. 1 Сэтгэгдэл.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: